“Lala Land” медиа арт балетыг нийслэлийн төв талбайд тоглолоо

               
2023-09-03 0

Сонгодог урлагийн содон бүтээлийг олон нийтийн хүртээл болгож, жуулчдын сонорыг мялаан, соёл урлагийг сурталчлах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй “Lala Land” медиа арт балетын тоглолт Нийслэлийн төв талбайд амжилттай тоглогдлоо. /2023.09.02/

Оскарын шагналт “Lala Land” киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр “Lala Land” медиа арт энтертайнмент балетын бүжгэн жүжгийг ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд-ын дэг найруулгаар толилуулсан.

Энэхүү балетын бүжгэн жүжиг нь олон улсад балетын урлагийг медиа арттай хослуулсан анхны бүтээл юм. “???????????????? ????????????????” энтертайнмент балетын тоглолтод Монгол, Солонгос уран бүтээлчид болон Киви хамтлагийн дуучин, продюсер Д.Уламбаяр (Ука) оролцсоноороо онцлог.

Энэ удаагийн тоглолтыг Монгол орныг гадаадад сурталчлах #WelcometoMongolia зуны хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын жуулчдад зориулан үнэ төлбөргүй толилууллаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ