Товчхон
               

Жүжигчин Ма Дон Сок “The Outlaws” кинонд цагдаагийн дүр бүтээв

               
2022-04-25 0

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ма Дон Сок “The Outlaws” (2017) киноны үргэлжлэл болох “The Roundup” хэмээх тулаант инээдмийн кинонд цагдаагийн дүр бүтээжээ.

Бодит амьдрал дээрх гэмт бүлэглэлийн дайнаас сэдэвлэсэн энэхүү кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн тэрбээр Хятадын хэрцгий дээрмийн бүлэглэлийг хашрааж байгаа тухай гардаг. Харин үйл явдлын үргэлжлэл болсон цоо шинэ киноны үйл явдал нь Вьетнамд өрнөх юм. Цагдаа нар Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хэдэн жилийн турш жуулчдыг хулгайлах, алах зэрэг гэмт хэрэг үйлддэг хэрцгий гэмт хэрэгтэн Кан Хэ Санг гэгчийг баривчлахаар хуучин найзуудтайгаа дахин нэгдэж байгаагаар дүрслэгдэх тус кино үзэгчдэд хүлээлт үүсгэж буй.

Жүжигчин Ма Дон Сок киноныхоо тухайд, “Өмнө нь “Бусан хүрэх галт тэрэг” кинонд тоглосон дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан. Шинээр хийгдэж буй “The Roundup” кино нь өмнөх “The Outlaws”-ыг бодвол өргөн цар хүрээтэйгээр хийгдэж байгаа. Дүрүүдийн өгүүлэмж болон төрүүлэх сэтгэгдэл хүчтэй байна гэж найдаж байна. Би боксоор удаан хичээллэсэн болохоор миний үйлдэл бокс дээр суурилдаг. Харин энэ кинонд надад жудогийн тулааны урлаг сурах шаардлага гарсан тул жүжиглэхийн хажуугаар маш их хичээллэсэн” хэмээв.

Харин тус киноны найруулагч хэвшмэл гэмт хэргийн бүлэглэл, үйл явдлыг шинэ бүтээлдээ давтахгүйг хичээж, энэхүү киноны утга санааг үргэлжлүүлэн шинэ кино бичих сонирхолтой байгаа тухайгаа хуваалжээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ