Баянхонгор сумын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулна

               
2022-04-25 0

Баянхонгор сумын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах иж бүрдэл зураг төслийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд хүлээлгэн өглөө. Гэр хорооллын оршин суугчдын санал хүсэлт, холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж дүгнэлтийг үндэслэн дөрвөн сар гаруйн хугацаанд боловсруулсан зураг төслөө “Ди Эл Ти” ХХК улсын экспертизид  оруулснаар ийнхүү аймгийн удирдлагад өргөн барьжээ.

Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, орон сууцжуулах бодлогын хүрээндээ улсын төсвийн 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын  гэр хороололд  дахин төлөвлөлт хийж байгаа юм.

Зураг төслийн ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн тус компанийн удирдлага, инженер хамт олонд аймгийн удирдлага талархал илэрхийлээд, зураг төслийн дагуу дахин төлөвлөлтийн ажлыг ирэх сараас эхлүүлнэ гэв. 

Баянхонгор аймаг гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд эрт зарласнаар  гүйцэтгэгчээр барилга угсралтын “В-Soft”  констракшн шалгарч ажлаа удахгүй эхлүүлэхээр болоод байна. 

Энэ хүрээнд гэр хорооллоо орон сууц, барилга байгууламж,  дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, холбоо зэргээр дэд бүтцийг цогцоор нь  шийдвэрлэн дахин төлөвлөлтөд оруулах аж.

Холбоотой мэдээ