Бостон Брүүклинийг “шүүрдэж” дараагийн шатад шалгарлаа

               
2022-04-26 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Брүүклин Нетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 116:112 харьцаагаар Бостон хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйсэн Тэйтум 29, Жэйлэн Броун 22, Маркус Смарт 20 оноог тус тус авснаар ялалт байгуулав.

Харин Нетсээс Кэвин Дурант 39, Сет Көрри 23, Кайри Ирвинг 20 оноог тус тус авсан байна.

Ингэснээр Бостон Брүүклинийг цувралд 4:0 харьцаагаар “шүүрдэж” плэй-оффын дараагийн шатад шалгарлаа.

Холбоотой мэдээ