Орон нутагт амьдрах хүмүүст 3 хувийн хүүтэй зээл олгоно

               
2022-04-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр  “Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан. 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно. 2022 оны 5-12 сард  1 сая төгрөг болон түүнээс доош цалинтай хүмүүс  нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан даатгуулагчийг шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгааг таатай нөхцлөөр олгож хөдөө орон нутагт бизнес эрхлэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгаатай бодлогоор дэмжинэ” гэлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөг хэмнэх юм байна.

Холбоотой мэдээ