
Зургийн эх сурвалж: MPA
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 35 нь Улаанбаатар хотод, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 209 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 426 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 20 нь нэн хүнд, 51 нь хүнд, 133 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Дорноговь аймагтт гурав, Өмнөговь аймагт 12 бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


0 cэтгэгдэлтэй