“Монгол брэнд-морин өртөө 2022” өртөөчилсөн уралдаан Архангайд болно

               
2022-04-26 0

“Монгол брэнд-морин өртөө -2022” өртөөчилсөн уралдааныг Архангай аймгийн зүүн бүсийн сумдад зохион байгуулахаар боллоо. 1000 км замыг мориор ес хоногт туулах өртөөчилсөн уралдааныг 8 дугаар сарын 7-15-ны өдөр Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн 27 сумын нутгаар зохион байгуулах юм. Энэ уралдаанд Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумын нутаг хамрагдах ажээ. Ерөнхий зохион байгуулагч Ю.Үнэнбүрэн 4 дүгээр сарын 25-нд аймгийн Засаг дарга М.Батжаргалд уралдааны талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Нүүдэлчдийн ёс заншил, монгол адууны соёл, биет болон биет бус өвийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Монгол брэнд-морин өртөө -2022” уралдааныг “Эрийн гурван наадам их шүтээн” ТББ-аас гурав дахь жилдээ санаачлан зохион явуулж байна. Аймгийн зүгээс “Монгол брэнд-морин өртөө -2022” өртөөчилсөн уралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх, түгээх, сурталчлах тал дээр хамтран оролцох аж.

Холбоотой мэдээ