Товчхон
               

Дундговь аймагт “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 297,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв

               
2022-04-26 0

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар Дундговь аймагт хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд  297,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

“Шинэ хөдөө” төсөл нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой  юм.

Төслийн хүрээнд Сайнцагаан суманд 80 морины хүчтэй трактор, үрлэгч, анжис, дуслын усалгааны систем /5000м2/, намираа усалгааны хоолой, 100 ш хамгаалалтын төмөр хашаа, зуны хүлэмж, 4 ширхэг усны нөөц сав, инженерийн хийцтэй худаг гаргах зэрэг үйл ажиллагаанд 162,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүлээлгэн өглөө.

Мөн Баянжаргалан суманд мотоблок /дагалдах хэрэгсэл бүхий/, дуслын усалгааны систем /5000м2/, 4 ширхэг усны нөөц сав, 6 ширхэг зуны хүлэмж, 31 ширхэг хамгаалалтын төмөр хашаа, инженерийн хийцтэй худаг гаргах үйл ажиллагаанд  72,0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Түүнчлэн Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэрэн, Дэлгэрхангай, Луус, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Хулд суманд 2,309,950 төгрөгийн өртөгтэй, 4х8 харьцаа бүхий хүлэмж тус бүр нэг, Эрдэнэдалай суманд хоёрыг хүлээлгэн өгсөн төдийгүй Говь-Угтаал суманд хүлэмж, хонь ноослох машин, ирлэгч, электрон жин, зөөврийн цахилгаан үүсгүүр, пресслэгч өгөх асуудлыг шийдвэрлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ