АНУ-д бага насны хүүхдүүдийг эмчлэх “COVID-19”-ийн анхны эмэнд зөвшөөрөл олгожээ

               
2022-04-26 0

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Gilead Sciences” компанийн “ремдесивир” эмийг 28 болон түүнээс дээш хоногтой хүүхдүүдэд “COVID-19”-ийг эмчлэх журмаар хэрэглэхийг даваа гарагт зөвшөөрчээ.

Тодруулбал, “ремдесивир” эмийн яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг 12-оос доош насны, 3.5 кг-аас дээш жинтэй хүүхдүүдийг хамруулан өргөтгөсөн байна. Ингэснээр бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн “COVID-19”-ийн анхны эм болжээ.

“Ремдесивир” эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн, хүндээр өвчлөх эрсдэл өндөр хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдэгдэлд дурдсан байна. Өмнө нь энэ эмийг 12-оос дээш насны, 40 кг-аас дээш жинтэй хүмүүс хэрэглэж байсан юм.

“COVID-19” нь хүүхдүүдийг хүндээр өвчлүүлэх эрсдэлтэй байгаагаас гадна зарим хүүхдийг вакцинд хамруулж эхлээгүй байгаа тул энэ бүлэгт аюулгүй, үр дүнтэй эмчилгээ шаардлагатай хэвээр байна” гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Эмийн үнэлгээ, судалгааны төвийн дарга Патриция Каваццони хэлжээ. 

Холбоотой мэдээ