Товчхон
               

Доминиканы Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

               
2022-04-26 0

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяаносыг энэ сарын 25-нд хүлээн авч уулзав.

Энэ үеэр Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин уулзалтын үеэр Монгол, Доминиканы найрсаг харилцааг хөгжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлээд, Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяаност үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсад хавсран сууж ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ