Товчхон
               

Говь-Алтай аймгийн Дөргөн нуурын хөвөөнд ахмадын сувилал байгуулахаар болжээ

               
2022-04-26 0

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Дөргөн нуурын хөвөөнд ахмадын сувилал байгуулахаар болжээ.

Дөргөн нуур нь Хөхморьт сумын газар нутагт хамаарах учир тус сумын ИТХ-аас ахмадын сувилал байгуулах таван га газрыг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн бөгөөд, малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Цоохор нуур” багийн иргэдийг бүлэг байгуулан хамтран ажиллахыг уриалж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь хогийн цэг болон ариун цэврийн байгууламж байдаг. Үүнтэй холбогдуулан Хөхморьт сум энэ онд Дөргөн нуурын хөвөөнд хогийн цэг, ариун цэврийн байгууламж барихад зориулан ОНХС-аас 5,5 сая төгрөг баталжээ.

Дөргөн нуур нь Баруун Монголын Их нууруудын хотгор дахь давстай, гадашаа урсгалгүй нуур бол Дөргөн нуур юм. Энэхүү нуур нь зүүн урдаасаа баруун хойшоо сунаж тогтсон нийт 311км2 тайлбаг хамран Хар нууртай залгаа оршино. Нуурыг тойрон Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумдууд хүрээлнэ. Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван харын тал говийн хайргаар хучигдсан байдаг. Гадагш урсгалгүй, нэлээд шорвог устай энэ нуурын эрэг бусад нууруудаас илүү цөлөрхөг, элсэрхэг байдаг аж. Хар нууртай залгаа орших энэ нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна.

Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байна. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургана. Энэ нуур нь гадагш урсгалгүй учир нилээд давсжиж шорвог устай юм.

Холбоотой мэдээ