Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд ойн төгөл байгуулна

               
2022-04-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Халзан булаг” хэмээх газар ойн төгөл байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин аймгийн Засаг даргын санаачилсан “108 сая мод тарьж, ургуулах” аяны хүрээнд Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Халзан булаг” хэмээх газар ойн төгөл байгуулахаар ажиллаж байгаа ажээ.  Мод тарьж, ургуулах аяны хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хөхморьт сумын ЗДТГ хамтран сумын хэмжээнд цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг багасгах зорилгоор Хөрс, усны иж бүрэн судалгааг хийж, мод, ургамал тарих зохистой газрыг тодорхойлохоор ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Түүнчлэн Хөхморьт сум нь газар нутгийн онцлогоос шалтгаалан гадаргын болон газрын доорх усны хүрэлцээ ховор байдаг тул энэ онд сумын ОНХС-ийн 85 сая төгрөгөөр гурван гүн өрмийн худаг гаргахаар төсөвтөө тусгажээ.

Холбоотой мэдээ