Булган аймгийн хэмжээгээр төллөвөл зохих хээлтэгч малын 70,0 хувь нь төллөсөн байна

               
2022-04-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Булган аймагт энэ хаврын төлийн 99,3 хувийг буюу нэг сая 120,7 мянган төл бойжуулж байна. Одоогоор Баяннуур, Сайхан суманд төлийн хорогдолгүй байна. 

Аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих хээлтэгч малын 70,0 хувь төллөсөн мэдээтэй байгаа бөгөөд 120 ботго, 12,5 мянган унага, 29,0 мянган тугал, 697,3 мянган хурга, 381,7 мянган ишиг бойжиж байна. Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант суманд мал төлөлт ихэвчилж, 80,0 гөруй хувьтай байгаа аж.

Холбоотой мэдээ