Египетээс Грек-Ромын үеийн сүмийн туурь олджээ

               
2022-04-27 0

Египетийн Умард Синай мужаас Грек-Ромын үеийн сүмийн туурь олдсон талаар Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамнаас даваа гарагт мэдээлжээ.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Египетийн археологичид Умард Синай дахь Телль Эль-Фарама хэмээх газраас Зевс бурхны сүмийн үлдэгдлийг илрүүлсэн байна.

Египетийн Эртний олдворын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазиригийн ярьснаар, том хаалганы хэсгүүдийг экскаваторуудын тусламжтайгаар олсны дараа сүмийн байршлыг тогтоожээ. Энэхүү хаалганы хувьд ягаан боржин чулуун хоёр баганаас бүрдсэн бөгөөд тус бүр нь найман метрийн урт, нэг метрийн өргөнтэй, мөн боржин тотготой байсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн сүмийг шавар тоосгоор босгосон тавцан дээр байгуулсан байсан гэж Эртний олдворын дээд зөвлөлийн дэргэдэх Египетийн эртний эдлэлийн газрын дарга Айман Ашмави мэдээлжээ.

Холбоотой мэдээ