Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр 36,253 иргэн бүртгүүлжээ

               
2022-04-27 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой “Элсэлтийн Ерөнхий Шалгалт”-ын/ЭЕШ/ 2022 оны онлайн бүртгэл явагдаж дууслаа. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр нийт 36,253 иргэн бүртгүүлжээ.

ЭЕШ өгөх иргэд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдах журамтай. Ингэхдээ шалгалтыг хоёр удаа авч байгаа юм. Уг шалгалтын босго оноо 400 байгаа. Эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй иргэдээс давтан шалгалтыг тавдугаар сарын 7-нд авах юм байна.

Харин Монгол хэл бичгийн дахин шалгалтын суудлын хуваарь тавдугаар сарын 1-ний өдөр гарна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ