
Боловсрол телевизийн зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг хоёр жил завсарласны эцэст 5 дахь жилдээ олны хүртээл болохоор болжээ.
Нэвтрүүлгийн анхны улирал 2016 онд болж, ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан нь саяхан. Шоуны хоёрдугаар улиралд шүүгч Г.Ганхүү өөрийн биеэр оролцож үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж байлаа. Ширүүн өрсөлдөөнт энэ улиралд жүжигчин Т.Бархүү ялж, 2019 онд шилдгүүд өрсөлдсөн дөрөвдүгээр улиралд дахин тэргүүлсэн юм. Харин 2018 онд дуучин, хөгжмийн найруулагч Б.Нацагдорж өөрийн авьяас, ур чадвараа гайхуулан ялагч болсон билээ. Тэгвэл уг шоуны хөтлөгчөөр Б.Болд, Э,Цолмонбаяр нар ажиллахаар болжээ.
Харин “Яг түүн шиг” шоу оролцогчдоо бүрдүүлж дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ танилцуулах юм байна.


0 cэтгэгдэлтэй