Товчхон
               

Халдашгүй байдлын дэд хороо 10:30 цагт хуралдана

               
2022-04-27 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан.  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу  Лхагва гарагт товлогдсон Байнгын, дэд хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

Үүнд:

  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагаас;
  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд 10:30 цагаас;
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их эзэн Чингис хаан” танхимд 11:00 цагаас;
  • Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 15:00 цагаас тус тус биечлэн хуралдана.

Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.

Холбоотой мэдээ