Товчхон
               

Хөлөг онгоцтойгоо сураггүй болсон хүмүүсээс гурван настай охины цогцсыг олжээ

               
2022-04-27 0

Японы хамгийн хойд хэсэгт орших Дэлхийн өвийн дурсгалт газрын эрэг орчмоор урсгал ширүүссэн тул 26 зорчигчтой хөлөг онгоц өнгөрсөн бямба гарагт ор сураггүй алга болжээ.

Даваа гарагийн өглөө алга бологсдын дунд байсан гурван настай охины цогцос олдсоноор амиа алдагчдын тоо 11 хүрчээ. Харин үлдсэн 15 зорчигчдыг одоог хүртэл эрэн хайж байгааг Хоккайдо арлын эргийн хамгаалалт болон орон нутгийн албаныхан мэдэгдсэн байна.

Тус хөлөг  нь 19 тонн жинтэй бөгөөд “Казү I” гэх нэртэй байна. Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, охиныг Хоккайдо арлын зүүн хойд хэсэгт байдаг Ширетоко хойгийн үзүүрийн ойролцоох гэрэлт цамхагаас зүүн тийш 14 км-ийн зайд усанд хариу үйлдэл үзүүлэхгүй байдалтай олжээ.

Гэрэлт цамхагийн цаана Японы хойд нутаг, Оросын өмнөд Курилын арлууд гэж нэрлэгддэг удаан хугацааны маргаантай дөрвөн арал оршдог байна. Салхи, далайн түрлэгээс болж хүүхэд хөвж явсан байх магадлалтай гэнэ.

Шари хотын албаны хүмүүсийн мэдээлснээр завь хөдөлсөн газраас охин сураггүй алга болсон эцэг эхийнхээ хамт явж байжээ. Зорчигчид болон багийн гишүүд бүгд аврах хантааз өмссөн байсан гэж таамаглаж байсан ч охиныг олоход хантааз өмсөөгүй байжээ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ