Товчхон
               

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэргээр зорчиход PCR шаардана

               
2022-04-27 0
Зургийн эх сурвалж: MPA

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс аялахаар болсон.

Уг аяллаар зорчих гэж байгаа хүмүүс  ОХУ-ын хилээр нэвтрэхдээ 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийгдсэн Ковид-19 вирус илрүүлэх PCR шинжилгээний сөрөг гарсан хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулган бичүүлж авахдаа заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчихыг шаардаж байгаа юм.

Уг шинжилгээг Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр өгөх боломжтой бөгөөд шинжилгээ өгөхөөр ирэхдээ гадаад паспорт /канондсон хуулбар/, шинжилгээний төлбөр 85 000 төгрөг авч ирнэ. Шинжилгээг хил гарахын өмнөх өдөр өгөх ба шинжилгээний хариугаа тухайн өдрийнхөө 15:00-17:00 цагийн хооронд авна. Хэрэв таны хариу эерэг бол УБТЗ-ын Тасалбарын төвд яаралтай мэдэгдэж суудлаа хойшлуулж болох юм байна.

Галт тэргэнд суухдаа PCR шинжилгээний англи хэл дээр бичигдсэн тамгатай сөрөг хариугаа үйлчлэгчид шалгуулж орох бөгөөд хэрэв та тасалбар худалдан авсан ч PCR шинжилгээний бичиг байхгүй бол вагонд оруулахгүйг анхаарна уу.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Холбоотой мэдээ