Дархан-Уул аймагт худалдааны гудамж бий болгоно

               
2022-04-27 0

Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх үүднээс гудамжны худалдааг энэ жил бий болгоно гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Ингэхдээ ямар нэгэн төрийн дарамт шахалт байхгүй, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх аж. Тус гудамж бий болсоноор гудамжны худалдааны соёлыг нэвтрүүлэх, хөгжүүлэх эхлэлийг тавих юм. Дулааны улиралд хэрэгжих уг худалдааны гудамжид үйл ажиллагаа явуулах иргэдэд дараах нөхцлийг тавина. Үүнд хотын ногоон байгууламжийг сүйтгэхгүй байх, хог хаягдлаа өдөр бүр цэвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг шаардана. Дархан сумын арван хоёрдугаар багийн нутаг дэвсгэр буюу арван зургаан давхараас ОХУ-ын консулын уулзавр хүртэлх зайнд хэрэгжих бөгөөд зөвхөн худалдаа бус “ Street food” хоол үйлдвэрлэлийг ч   зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд орон нутгийн зүгээс иргэдийн худалдаа эрхлэх боломжийг нээж 70 метр 280 мкв талбай бүхий гадаа талбайн худалдааны төв бий болгоно. Ингэхдээ асар, лангуу зэргийг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөх бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл, түрээсийн төлбөр авахгүй гэдгийг мэдэгдлээ. Уг төвлөрсөн цэгт иргэд хүнс, ахуйн хэрэглээ, мах, сүү, цагаан идээ, номын худалдаа зэрэг бүх төрлийн худалаа хийх боломжоор хангах аж. Тавигдах шаардлагын тухайд дээрх худалдааны гудамж эрхлэх иргэн ААНБ-д тавигдсан нөхцлийг л хэрэгжүүлэхд болох ажээ. Хэрэгжилтийн тухайд гадаа талбайд худалдаа хийх боломж нөхцөл бүрдэхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ