Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд гаргахад хамтарч ажиллана

               
2022-04-27 0

Элчин сайд Б.Баярсайхан Беларусь Улсын Брест мужид ажиллажээ. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан хоёр улсын хоорондын худалдааг харилцан ашигтай байдлаар нэмэгдүүлэх, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Европ тивд гаргах гол гарц болох Брест боомтоор зорчих тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, ачаа барааг саадгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг айлын талаас хүссэн байна.

Беларусийн талаас Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко тус мужийн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил гааль, бүс нутгийн эдийн засгийн чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Брестийн эдийн засгийн чөлөөт бүсийн дарга М.Н.Самолазов Монголын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүнийг эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ