Товчхон
               

Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

               
2022-04-27 0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Тэрээр Украин руу халдсан нь НҮБ-ын дүрэмд харшилж байна хэмээж, хүмүүнлэгийн гарц байгуулах ажлын хэсэг, тэр дундаа Украины Мариуполь хот дахь “Азовсталь” үйлдвэрээс байгуулах санал гаргажээ.

Харин Путин бүх гарцууд нээлттэй байгааг дурдаад, “Азовсталь”-д цэргийн ажиллагаа явагдаагүй гэж хэлсэн байна. Хэд хоногийн өмнө Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үйлдвэр рүү дайрахгүйгээр гарцыг нь хаах тушаал өгсөн. Гэвч Украины эрх баригчдын мэдээлснээр “Азовсталь” орчимд буудалцаан зогсоогүй байгаа аж. 

Путин мөн Украинтай цахимаар хэлэлцээ хийж байгаа тухай хэлсэн байна.

Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэл хийхдээ Путин НҮБ болон Олон улсын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Мариуполь дахь “Азовсталь” үйлдвэрээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцох болсон тухай хэлжээ. 

Маргааш Антониу Гуттериш Киев явж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзана.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ