
Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Японы баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн арлуудын ойролцоох усан хилд харагдсан тухай тус Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Мягмар гарагт 23:00 цагийн орчимд Кучиноерабу арлын баруун талаас Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц хөлөг онгоц Японы усан хилд нэвтэрчээ. Харин лхагва гарагийн 02:10 цагийн орчимд Якушима арлаас өмнө зүгт усан хилээс гарсан байна.
Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц нэвтэрсэн анхны тохиолдол юм. Японы засгийн газар дипломат шугамаар Хятадад эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Далайн өөрийгөө хамгаалах хүчин болон Японы эргийн хамгаалалтынхан Хятадын хөлөг онгоцыг дайран өнгөрөхөд хяналт тавьжээ. Хятадын хөлөг онгоцууд Японы нутаг дэвсгэрийн усан хилд удаа дараа нэвтэрч, эсвэл зэргэлдээх бүс нутгуудад, ялангуяа Японы хяналтад байдаг Зүүн Хятадын тэнгисийн бүлэг арлуудын ойролцоох Сенкаку арлуудын ойролцоо үзэгдэх болсон юм. Хятадын өмнөд болон зүүн тэнгис дэх цэргийн хүч нэмэгдсээр байна. Энэ нь бүс нутгийн улс орнуудтай зөрчилдөх шалтгаан болсоор байгаа аж.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй