Товчхон
               

Дарханы замын ажилд цэргүүдийг дайчилна

               
2022-04-27 0
Гэрэл зургийг: MPA

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж буй юм. Үүний нэг Улаанбаатар-Дарханы автозамтай холбоотой асуудал байжээ.

Тус замын бүтээн байгуулалт таван багц ажлын хүрээнд үргэлжилж байгаа. ЗТХЯ-наас өгсөн мэдээллээр 2021 оны эцсээр багц 1-ийн гүйцэтгэл 95%, багц 2-20%, багц 3-98%, багц 4-8%, багц 5-99%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэн ажиллахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Мөн Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ашиглалтад орох хүртэлх хугацаанд ажлын хэсгийг ахлах үүргийн ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ