Хоккайдо мужид бяцхан толботой далайн хав олны хайрыг татжээ

               
2022-04-27 0

Японы хойд хэсэгт орших Хоккайдо мужийн “Вакканай Ношаппу” аквариумд өхөөрдөм бяцхан толботой далайн хав мэндэлсэн нь цахим сүлжээнд эгдүүтэй байдлаараа олны хайрыг татжээ.

Тус газрын зүгээс далайн хав төрснөөсөө хойш хэрхэн өсөж буйг харуулсан бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн байна. Гуравдугаар сарын сүүлээр бяцхан далайн хав төрөхдөө 64 сантиметр, 10 орчим кг жинтэй байжээ. Ээжийнхээ сүү, хангалттай нойрны ачаар долоохон хоногийн дотор 17 кг болтлоо өссөн байна.

May be an image of body of water
No photo description available.

Түүний бяцхан толботой цагаан сэвсгэр үс нь, хар толботой саарал өнгөтэй болон өөрчлөгдсөн гэнэ. Уг аквариум нь 4-р сарын 1-нээс хойш түр хаасан ч 4-р сарын 29-нд дахин нээхээр болжээ. Ийнхүү бяцхан далайн хавыг харах хүсэлтэй олон хүмүүст нээлттэй болох аж.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ