Эваристе Коуасси-Комлан Ховд аймагт зочиллоо

               
2022-04-27 0

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй ажлын баг Ховд аймагт зочиллоо.

Тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр алслагдсан бүс нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа хүүхэд бүрийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа тус хамт олонд орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлэв. Мөн цаашид хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх тухай санал уламжиллаа.

Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ахлах зөвлөх Б.Цогтбаатар нар Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж буй бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчилж эдгэрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх боломж байгааг илэрхийлэв. 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Ховд аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, 2021 онд коронавирусний эсрэг вакцин хадгалах зориулалттай 188.4 сая төгрөгийн өртөг бүхий хөргүүрийг эрүүл мэндийн 25 байгууллагад олгосон аж. 

Холбоотой мэдээ