Товчхон
               

Н.Сарантуяа: Үйлдвэрлэгч нарт зээл хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй байна

               
2022-04-27 0

Судлаач Н.Сарантуяа өнөөдөр /2022.04.27/  “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хэдхэн жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон боловч олон нийтийг хуурсан. Ард түмний дунд тэмцэл хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Ямар нэг аргаар тэмцлийг зогсоогоод хуурч мэхлээд өнгөрөөсөн. Гудамжинд тэмцэх нь зөв арга биш бөгөөд үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл 1990-ээд он биш.  Ард түмний эсрэг байгаа хүчнүүд өдөөн хатгалаг хийдэг аргыг дээд цэгт нь эзэмшсэн. Мэдээллийн орчинд үндсэн дайн сөргөлдөөн өрнөж байна. Ийм нөхцөлд мэдээллийн орчинд үнэн зөв мэдээллийг олгох хэрэгтэй.

Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад Монгол орны эдийн засгийн бодлого гадаадынхны залуурдаж байгаа бодлогоор явж байна. Банк санхүүгийн тогтолцооны аргаар Монгол Улсыг санхүүгийн мөлжлөгт оруулж байгаа. Өр зээлгүй аж ахуйн нэгж, иргэн гэж байхгүй. Энэ бол 1989 онд анх тунхаглаж зарласан даяарчлагсдын үзэл санаа.

Үйлдвэрлэл эрхлэгчид зээл олгодоггүй, олгосон ч өндөр хүүтэй байдаг нь санхүүгийн луйвартай холбоотой. Үйлдвэрлэгчид богино хугацаанд зээлээ төлөх боломжгүй учраас тэднийг арчих боломжийг бүрдүүлээд байна.

Инфляцыг барихын тулд зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үздэг. Энэ нь Олон Улсын Валютын Сан болон даяарчлагчдын гол номлолынх нь нэг юм. Хуурамч номлолыг гаргаж тавьсан. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгч нарт зээл хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй. Гэтэл ийм боломжийг олгохгүй байсаар Монгол Улсын үйлдвэрлэл хумигдсаар ирсэн. Цар тахлын үед аж ахуйн нэгжийн 78 хувь нь хаалга барихад хүрсэн гэсэн тооцоолол байна. Төсвийн зарлагыг хамгийн бага хэмжээнд барь гэсэн зааварчилгааг ОУВС-гаас өгдөг. Бүх зарлагыг хүн амын нуруун дээр үүрүүл гэсэн бодлого явж байна” гэв.

Холбоотой мэдээ