Товчхон
               

TXT хамтлаг долдугаар сард дэлхийгээр аялан тоглолтоо хийнэ

               
2022-04-27 0

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох Tomorrow X Together (TXT) дебют хийснээсээ хойш дэлхий даяар хийгдэх анхны аялан тоглолтондоо гарахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

“Act: Love Sick” нэртэй тус аялан тоглолт нь долдугаар сарын 2-нд Сөүлээс эхэлж, Чикаго, Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес зэрэг АНУ-ын долоон хотод долдугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ гэж “Big Hit Music” агентлагаас мэдээлсэн байна.

Сүбин, Ёнжүн, Бэмгю, Тэхён, Хуенингкай гэсэн таван гишүүнээс бүрдсэн тус хамтлаг нь 2019 онд  анхны дэбютээ хийжээ. Тэд “The Chaos Chapter” гэх цуврал цомгуудаараа олны анхаарлыг татсан байна.

Түүнчлэн өнгөрсөн жил гаргасан хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “The Chaos Chapter: Freeze” нь Британийн хөгжмийн сэтгүүл болох “NME” болон АНУ-ын “Rolling Stone”-ын оны шилдэг цомгийн жагсаалтад орсон цорын ганц К-поп цомог болжээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ