Товчхон
               

Харри Стайлс “Better Homes & Gardens” сэтгүүлийн нүүрийг чимнэ

               
2022-04-27 0

“One Direction” хамтлагийн гишүүн асан Харри Стайлс “Better Homes & Gardens” сэтгүүлийн нүүрийг чимэхээр болжээ.

Тэрбээр саяхан “Harry’s House” нэртэй шинэхэн цомогоо гаргасан билээ. Харри Стайлс өөрийн шинэхэн цомгийнхоо тухайд, “Цомог маань амжилтгүй байх, муу борлуулагдах зэрэг нь надад нээх хамаагүй санагдаж байна. Хамгийн чухал нь уран бүтээлээ хийх хугацаанд зарцуулсан хөдөлмөр, дурсамж, туршлага маань надад үнэ цэнэтэй байлаа.

Үйл явцын хувьд зөв бөгөөд гэр бүл, найз нөхөд маань надаар бахархаж болохуйц урт хугацаанд дурсагдах зүйл хийхийг хүссэн. Хүн бүр өөрийн тухай эргэцүүлэн бодоосой хэмээн хүсэж байна” хэмээсэн юм. Дуучин залуугаар нүүрээ чимсэн уг сэтгүүл нь 2022 оны 6-р сарын дугаар байх аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ