Товчхон
               

Урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгүүдийн байршил

               
2022-04-27 0

Засгийн Газрын санаачилгаар ирэх сарын 1-нээс орон даяар зохион байгуулах эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг эхлүүлэхээр болсон. Үүнд бүх насныхан хамрагдах ба 0-5 нас, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-с дээш насны гэсэн ангилалтай. Эрт илрүүлэх үзлэгт насны ангиллаас хамаарч нэг хүнд 60-150 мянган төгрөг төсөвлөжээ.

Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 40 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Үзлэгт хамрагдах урилгыг өрх, сум, тосгоны төвөөс цаасан болон цахим хэлбэрээр товлолт цагийг иргэдэд түгээж үүний дагуу шинжилгээнд хамрагдана.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг зургадугаар сарын 30-ныг хүртэл хийхээр түр гэрээ байгуулсан эмнэлгүүдийн байршлыг ЭНД-ээс харах боломжтой.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Холбоотой мэдээ