Товчхон
               

Улаанбаатар хотын 50 мянган хүн астматай

               
2022-04-27 0
Зургийн эх сурвалж: MPA

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын эхний Мягмар гаригийг “Астмын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Астма нь амьсгалын замын бөглөрлийн шинж тэмдгээр илэрдэг дахилт, намжилтаар үргэлжлэх ужиг явцтай гуурсан хоолойн үрэвсэлт өвчин. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Астмын Сүлжээ (Global Asthma Network) болон Дэлхийн Харшлын Байгууллагаас гарсан мэдээгээр дэлхийд 339 сая хүн астматай байна. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 50 мянга гаруй хүн астматай бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байна.

Астма өвчний үндсэн шинж тэмдгүүд:

  • Амьсгаадах
  • Хуурай ханиалгах
  • Амьсгал бачуурах
  • Амьсгал шуугих

Астмын сэдрэлийн таван шалтгаан:

  • Харшил төрөгч (ургамлын тоос, тоосны хачиг, гэрийн тэжээвэр амьтан гэх мэт)
  • Агаар бохирдуулагч (тамхи, арц, машины утаа, хурц үнэр, хэншүү гэх мэт)
  • Биеийн хүчний хэт ачаалал, өндөр ачаалалтай дасгал
  • Амьсгалын замын вирусын халдвар
  • Стресс, сэтгэл зүйн хүчтэй өөрчлөлт (уурлах, удаан инээх, бачимдах)

Астмын сэдрэлээс сэргийлэх таван зөвлөмж:

  • Мэргэшлийн эмчийн хяналтад байж, эмчилгээ, хяналтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эмийн эмчилгээг таслахгүй байх  
  • Биедээ бачуурал тайлагч эм байнга авч явж байх, яаралтай үед эм цацдаг талаараа хамт яваа хүндээ мэдэгдэж байх
  • Шалтгаанаас, бачуурлыг сэдрээгч зүйлсээс хол байж астмын сэдрэлээр өөрийгөө хамгаалах
  • Биедээ тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж ачаалал даах чадвараа дээшлүүлэх, биеийн жингээ хэвийн байлгах, амьсгал зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах  
  • Тамхи татдаг бол тамхинаас гарах, агаарын бохирдолтой орчинд байх хугацааг богиносгох, хотын утаа, агаар бохирдуулагчаас зайлсхийж хөдөө амьдрах

Эх сурвалж: www.twinkl.com/event/world-asthma-day-2022/

Холбоотой мэдээ