Товчхон
               

Өвлийн олимпын хоёр эрх баталгаажлаа

               
2022-01-18 0

Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг өчигдөр эцэслэн гаргалаа. Энэхүү чансаагаар гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин БНХАУ-д болох өвлийн олимпын наадамд оролцох боломжтой болж байна.

Олимпын эрх олгох цуврал тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн норматив хангалаа. Баг тамирчид Швейцарь улсад бэлтгэл сургуулилтаа хангаж буй бөгөөд энэ сарын сүүлчээр тэмцээн зохион байгуулагдах улсыг зорих юм.

Холбоотой мэдээ