Товчхон
               

“BTS”-ийн “Fake Love” дуу 1.1 тэрбумын үзэлттэй болжээ

               
2022-04-27 0

Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг “BTS”-ийн “Fake Love” дууны клип өнгөрсөн бямба гарагт “YouTube” сувагт 1.1 тэрбум үзэлттэй болсон тухай хариуцсан агентлагаас нь мэдээлжээ.

2018 оны тавдугаар сард гаргасан гурав дахь бүрэн хэмжээний цомгийн гол дуу болох “Love Yourself: Tear” дууны клип нь 03:44 цагт хандалтын хамгийн дээд цэгт хүрсэн гэж “Big Hit Music” мэдээллээ.

Энэ нь “YouTube” сувагт 1.1 тэрбум хандалт авсан долоон гишүүнтэй хамтлагийн зургаа дахь дууны клип болж амжилт гаргасан байна. “BTS” хамтлаг нь одоогоор “YouTube” дээр 100 сая гаруй удаа үзсэн нийт 36 дуутай байгаа юм.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ