Товчхон
               

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр 118 настай Франц гэлэнмаа тодорчээ

               
2022-04-27 0

Францын өмнөд хэсэгт байрлах асрамжийн газарт амьдардаг 118 настай гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон тухай Гиннесийн номонд бичжээ.

Даваа гарагт дээд амжилт тогтоогч байгууллагаас гаргасан мэдэгдлийн дагуу Андре гэлэнмаа нь дэлхийн хамгийн өндөр настай хүн бөгөөд түүхэн дэх хамгийн өндөр настай гэлэнмаа болжээ.

1904 оны хоёрдугаар сарын 11-нд Люсил Рэндон нэртэйгээр мэндэлсэн тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг шашны үйлсэд зориулсан байна. Тэрбээр католик шашны гэлэнмаа болохоосоо өмнө Дэлхийн 2-р дайны үеэр хүүхдүүдийг харж хандан 28 жил эмнэлэгт өнчин хүүхдүүд болон өндөр настангуудыг асарч байжээ. Гиннесийн амжилтын номонд тэрбээр 2021 оны эхээр коронавирусийн шинжилгээ эерэг гарсан ч гурван долоо хоногийн дотор бүрэн эдгэрсэн гэжээ.

Мягмар гаригт Францын “RMC Story” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Андре гэлэнмаа “Би диваажинд илүү дээр байх болно гэж бодож байна, гэхдээ Эзэн намайг хараахан хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.  Тэрбээр шоколад, дарсанд дуртай учир өдөр бүр нэг аяга уудаг тухайгаа хуваалцсан байна.

Ахмад гэлэнмаа энэ оны эхээр 118 нас хүрэхдээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос төрсөн өдрийн бэлгээ гардан авчээ. Түүнчлэн түүнийг төрснөөс хойш Католик сүмийг 10 өөр пап тэргүүлж байжээ. Дөрөвдүгээр сарын 19-нд 119 насандаа таалал төгссөн Японы эмэгтэй Кейн Танака нас барсны дараа Андре дэлхийн хамгийн өндөр настай хүн болжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ