Төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжоор хангана

               
2022-04-28 0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 20:53 цагт эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүний нэг нь Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байлаа. Тодруулбал, Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр болсон юм.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаараа бусад Байнгын хороодоос санал, дүгнэлтээ ирүүлсэн бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуун, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Д.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамтатган “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан Гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах, мөн төслийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан 2022 онд 114,842.8 сая төгрөгөөр санхүүжих 27 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан төсөл арга хэмжээ хооронд саналын томьёоллын хавсралт 1-т тусгагдсан зохицуулалтыг хийх буюу 2022 онд санхүүжих дүнгээс 28,066.5 сая төгрөгийг бууруулах, энэ эх үүсвэрээр төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжийг хангах, зайлшгүй зарим хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үүднээс дараах зардлуудыг 2022 оны төсвийн жилд санхүүжүүлэхээр өөрчлөх. Үүнд: Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх; саналын томьёоллын хавсралт 2-т тусгагдсан 59 төсөл арга хэмжээг 2022 онд хавсралтад тусгагдсанаар буюу 44,041.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэн санхүүжүүлэх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэн.зураг

Мөн төсөл арга хэмжээний дүнд нөлөөлөхгүйгээр нэр өөрчлөхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын хавсралтын XYI.1.25-д тусгагдсан “Бэлчээрийн усан хангамж /Хөвсгөл, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Галт, Бүрэнтогтох, Арбулаг, Их-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Түнэл сум/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 200 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 100 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2022 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийн байршлыг “/Хөвсгөл, Түнэл, Тосонцэнгэл, Рашаант, Бүрэнтогтох, Их-Уул, Төмөрбулаг, сум/” гэж, Хөрөнгө оруулалтын хавсралтын XII.1.2.5 “Сургуулийн спорт заалны барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, 60 дугаар сургууль/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 753.2 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 100.0 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээний нэрийг “Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо/” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хөрөнгө оруулалтын хавсралтын XIII.1.5 Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ гэсэн төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэг тэрбум төгрөгөөр бууруулах, Соёлын салбарт шинээр ашиглалтад орсон болон бусад барилга байгууламжийн тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ 2022-2022 он, төсөвт өртөг нэг тэрбум төгрөг гэсэн төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжлээ.

Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ