Товчхон
               

Ж.Байден БНСУ, Японд айлчилна

               
2022-04-28 0

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Азид төрийн тэргүүний хувиар ирэх сард анхны айлчлалаа хийж, БНСУ, Японд тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд айлчилна гэж Цагаан ордны төлөөлөгчид “CNN” телевизэд мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр, Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа, тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөх Юн Сок Ёль, Японы Ерөнхий сайд Кишид Фүмио нартай хоёр талын уулзалт хийнэ. Мөн Токиод Япон, Австрали, Энэтхэгийн удирдагчидтай аюулгүй байдлын асуудлаар дөрвөн талын яриа хэлэлцээ хийх ажээ.

“Энэхүү айлчлал нь Засгийн газар, эдийн засаг, ард түмэн хоорондын харилцааг улам бэхжүүлэх зорилготой бөгөөд чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс болон АНУ, БНСУ, Японы эвслийн талаарх Байден-Харрисын засаг захиргааны тууштай үүрэг амлалтыг ахиулна” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.

Холбоотой мэдээ