Жонжү олон улсын кино наадамд 217 кино оролцож байна

               
2022-04-28 0

БНСУ-д зохион байгуулагддаг арт хаус киноны хамгийн том үзэсгэлэн болох Жонжүгийн олон улсын кино наадам (JIFF) өнөөдөр нээлтээ хийж байна.

Тус наадам нь тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр дэлхийн 52 орны 217 киног үзүүлэх бөгөөд нээлтийн ёслол Сөүлээс өмнө зүгт 240 км-ийн зайд орших Чонжү хотын Жонжү Дом-д болно. Уригдсан нийт бүтээлээс 112 киног JIFF-ийн онлайн платформ дээр үзэх боломжтой аж.

Анх 2000 онд нээлтээ хийсэн JIFF нь одоо арт хаус төрлийн киноны шилдэг арга хэмжээ гэдгээрээ алдартай. Наадмыг Солонгос Америкийн “After Yang” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт кино нээх бол Францын “Full Time” киногоор хаах юм.

Энэ жилийн JIFF-д “Train to Busan” (2016) киноны найруулагч Ён Санг Хо тусгай программистаар ажиллах бөгөөд нэрт найруулагч Ли Чан Дунгийн бүтээлүүдийг толилуулах гэнэ..

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ