Товчхон
               

Б.Жавхлан: Төр өөрөө авч явах шаардлагагүй АAН-ийн жагсаалтыг гаргасан

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

“Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудал хөндөгдсөн. Энэ нь маш зөв. Гэхдээ хувьчлах компаниудын жагсаалтад төрийн өмчит  эрчим хүчний компаниуд багтжээ. Үүнийг би хувьдаа  дэмжихгүй. Төрийн өмчийн дулаан, цахилгааны станцуудыг хувьчлах нь ард түмнийг хохироож байгаагаас өөрцгүй. Тухайлбал, олон жилийн өмнө Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг дотоод шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Хувьчлалын үр дүнд Ховдод өвлийн улирал бүр дандаа асуудал үүсч, ард иргэд хохирдог болсон. Орон нутгийн удирдлага болон ард иргэдээс хувьчилж авсан компанид асуудлаа тайлбарлахаар “20 тэрбум төгрөг өгөөд дулааны цахилгаан станцаа буцааж ав” гэдэг. Ер нь төрийн өмчит эрчим хүчний компаниудыг олон улсад хувьчилсан тохиолдол байдаггүй” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан:

Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад та нар олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ? Уг нь айх зүйл байхгүй. Олон улсын чиг хандлага ийм л байна. Засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжинэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газрууд. Үүнээс хоёрыг нь үлдээгээд эрчим хүчний есөн компанийг 34 хувь хүртэл нь IPO гаргана” гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

“37 компанийг бүхэлд нь би яриагүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар бол эрчим хүч. Мөн Оюутолгой ХХК, Эрдэнэс-Тавантолгой  ХК зэрэг стратегийн ордуудыг хувьчлах боломжгүй юу” хэмээв.

Сангийн сайд Б.Жавхлан:

“Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс-Монгол” ХХК мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан” гэлээ.

Холбоотой мэдээ