Товчхон
               

Улаанбаатарт 21, орон нутагт 21 хүн халдвар авчээ

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас баралт бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь нэн хүнд, 58 нь хүнд, 148 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ