Агаарын тээврээр зорчигчдын тоо өмнөх оноос 5.2 дахин өсжээ

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Шинэ статистикээр агаарын тээврээр зорчигчдын тоо энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 130 мянга давсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өссөн дүн аж. Тэр дундаа өнгөрөгч гуравдугаар сард агаарын тээврээр зорчигчдийн тоо 23 хувиар өсжээ.

Манай улс хоёрдугаар сарын 14-нд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихаас бусад цар тахлын үеийн бүх хорио, хязгаарлалтыг цуцалсан. Улмаар агаарын тээврээр зорчих хөдөлгөөн нэмэгдсэн байна. Агаарын тээврээр зорчигчдын тоо нэмэгдэхэд мөн Истанбул, Сөүл, Токио чиглэлийн болон Оюу толгой чиглэлд нисэгчид нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Холбоотой мэдээ