Товчхон
               

ОХУ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарахаа мэдэгдлээ

               
2022-04-28 0

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага лхагва гарагт Испанийн Мадрид хотноо болж буй Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тусгай бага хурлын үеэр ОХУ тус байгууллагаас гарах санал дэвшүүлснийг бататгажээ.

Хоёр хоногийн хугацаанд үргэлжлэх бага хурал нь Мадрид хотноо нээлтээ хийсэн ба хурлын гол хэлэлцэх сэдвүүдийн нэг нь ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудал юм. Хуралдаан эхэлсний дараа ОХУ тус байгууллагаас гарах санал дэвшүүлсэн байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, ОХУ тус байгууллагаас гарах хүсэлтээ илэрхийлсэн ч холбогдох журмын дагуу гишүүн орнуудаас албан ёсны мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг жилийн хугацаанд асуудлыг бүрэн шийдвэрлэдэг.

Дүрэм ёсоор аливаа улсын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд 160 гишүүн орны гуравны хоёроос доошгүй хувь нь батлах ёстой.

ОХУ-ын ГХЯ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллах нь “хоцрогдсон” гэж үзэж байгаа ба тус байгууллагын удирдлага үйл ажиллагаагаа улс төржүүлж, ОХУ-ыг ялгаварлан гадуурхахыг илт дэмжиж байна гэжээ.

Холбоотой мэдээ