Мотоцикл, мопед унахдаа баримтлах ДҮРЭМ

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Замын хөдөлгөөнд мотоцикл унаж оролцох нь улирлын байдалтай холбогдон нэмэгдэж байгаа. Дүрэмд зааснаар мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт ойрын гэрлийг асаах юм байна.

Суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүй. Харин 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхийг хориглодог байна.

Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

зураг

Холбоотой мэдээ