Товчхон
               

Дундговь аймагт мал төллөлт 77,3 хувьтай байна

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Дундговь аймгийн хэмжээнд 1357.6 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 77,3 хувь буюу 1049.24 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1050,1 мянган толгой төл гарч, 100 хувь буюу 1049.3 мянган толгой төл мал бойжиж байна.

Оны эхний төллөх насны ингэний 25,6 хувь, гүүний 6,8 хувь, үнээний 9,7 хувь эм хонины 69,0 хувь, эм ямааны 68,5 хувь нь тус тус төллөөд байна. Нийт 46 эх мал хээл хаяж, гарсан төлийн 0,76 хувь хорогджээ.

Одоогийн байдлаар Сайнцагаан, Говь-Угтаал, Баянжаргалан сумдад нийт 65 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ жилийн хувьд харьцангуй налгар, таатай  хавар болж байгаад малчид талархалтай байна. 

Холбоотой мэдээ