Товчхон
               

Өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ тариалах туршилт амжилттай болжээ

               
2022-04-28 0

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн А.Ардагүл хашаандаа гүзээлзгэнэ тарьж ургуулж байна.

Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамтран хашаандаа 200 мкв талбайтай өвлийн хүлэмж байгуулж, өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн гүзээлзгэнэ тарих туршилтаа эхлүүлсэн байна. Эхлээд Улаанбаатар хотоос “Америка Флорида” соортын үр авч ирж хүлэмждээ суулгажээ. Тэднийх өмнө нь лооль, өргөст хэмээх тариалж байсан туршлагатай болохоор шинээр тарьсан гүзээлзгэнэ нь ч сайн ургасан байна.

Өвлийн хүлэмжийн нөхцөлд технологийг нь тааруулж, зохих арчилгааг нь хийж өгснөөр гүзээлзгэнэ өвлийн улиралд ч сайн ургаж, ургац өгч эхэлжээ. Өнгөрсөн 8 сарын хугацаанд 600 орчим кг жимс хураан авч, орон нутгийн зах зээлд борлуулсан байна.

Тэдний ургуулж байгаа гүзээлзгэнийн соорт нь нэг удаа суулгасны дараа 3-4 жил тогтмол жимс өгдөг. Харин хураасан жимсийг иргэд өдөр бүр захиалгаар авдаг тул борлуулалтын тал дээр хүндрэл гардаггүй байна.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч А.Ардагүлийн гэр бүл цаашид орон нутгийн иргэдэд гүзээлзгэнийн үрсэлгээ нийлүүлэхээр шийдэж, холбогдох бэлтгэл ажлаа хангаад байгаа байгаа ажээ.   

Холбоотой мэдээ