“Enabling Qapital” хөрөнгө оруулалтын сангаас ээлжит санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүллээ

               
2022-04-28 0
Сурталчилгаа

Голомт банк харилцагч үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор урт хугацааны түнш болох Лихтенштейний Вант Улсын “Enabling Qapital AG” хөрөнгө оруулалтын сантай 4 жилийн хугацаатай, 5 сая ам.долларын зээлийн гэрээг 3 дахь удаагаа амжилттай байгууллаа.

Дэлхий дахин эдийн засгийн хүнд нөxцөлд байгаа энэ үед хамтын ажиллагаагаа тэлж, дахин санхүүжилт олгосон “Enabling Qapital AG”  хөрөнгө оруулалтын санд талархал илэрхийлье.

Энэхүү зээлийн эх үүсвэрээр Голомт банк ЖДҮ эрхлэгчдийн бизнесийг дэмжихийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зээлүүдийг санхүүжүүлэх болно. Голомт банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд баримтлах гол зарчим нь байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, өнөө цаг үеийн томоохон тулгамдсан асуудлуудын сөрөг үр дагаврыг багасгахад оршдог билээ.

Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сан нь Лихтенштейний Вант Улсын Раггелл хотод байрладаг. Хөгжиж буй орнуудын, санхүүгийн системд оролцох боломж хязгаарлагдмал бизнес эрхлэгч нарт болон хувь хүмүүст зориулан тогтвортой санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэгцээтэй газарт шаардлагатай санхүүжилтийг олгох, боломжийг сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм. Тус хөрөнгө оруулалтын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://enabling.ch/ цахим хуудаснаас авна уу.

Голомт банк нь 2022 оны 3-р сарын 31-ний байдлаар 7.8 их наяд төгрөгийн активтай, аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын тэргүүлэгч банкнуудын нэг юм.  Голомт банк нь харилцагчдадаа тогтвортой бизнесийг бий болгоход нь туслах зорилгынхоо хүрээнд тэдэнд таатай, олон талт санхүүжилтийн шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ