
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Токио-2020 олимпийн хүрэл медальт 2013 оны Дэлхийн аварга 2017 оны Дэлхийн аваргын мөнгө, 2019, 2021 оны Дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж байгаагаа хэллээ.
М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотны хүмүүс минь цугларчээ. Би нэгэн чухал шийдвэр гаргаснаа хэлэх гэж байна. Миний бие өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой болсон. Бүгдэд нь маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ” хэмээсэн байна.

0 cэтгэгдэлтэй