Төгсөлтийн баярыг цомхон тэмдэглэнэ

               
2022-04-28 0

Энэ жилийн эрдмийн баярыг тэмдэглэхтэй холбогдох харилцааны талаар Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч дарга Ж.Мөнхсоёл, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг, БШУГ-ын мэргэжилтэн А.Өлзийсайхан нар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

Цахим уулзалтад Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын багш, эцэг эхийн зөвлөлийн дарга нар, нийгмийн ажилтнууд нийт 200 гаруй төлөөлөл оролцов.

Энэ жил 5, 9, 12 дугаар ангийг төгсөгч хүүхдүүд эрдмийн баярыг юу сурсан мэдсэнээ тайлагнадаг, сургуулиас боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэй гардуулдаг үйл ажиллагаа болгон цомхон хүрээнд зохион байгуулах чиглэл баримтлахаар болсон байна. Мөн сурагчдад аливаа хэлбэрээр ялгаварлал үүсгэх, боловсролын байгууллагын ажилтнуудад бэлэг сэлт, техник тоног төхөөрөмж авч өгөх нэрийдлээр өрх гэр бүлд эдийн засгийн дарамт үүсгэхгүй байхыг онцлон үүрэгжүүлжээ.

Ийнхүү сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөлтийг тохиолдуулан суралцагчийн ар гэрээс эцэг эхийн зөвлөлүүд аялал зугаалга, шан харамж, талархал илэрхийлсэн бэлэг сэлт, хүлээн авалт дайллага цайллага зэрэгт мөнгө татахгүй, санхүүгийн боломжгүйг нь элдэв хэлбэрээр албадах ялгаварлал үүсгэхгүй байхаар  оролцогч талууд нэгдэв.

Холбоотой мэдээ