“Өргөн Сэлэнгэ” ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцож байна

               
2022-04-28 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болохоо зарлан түүчээлэн оролцож байгаа. Тухайлбал тус аймагт үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн болон аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тодорхой үүрэгтэй оролцож байгаа аж.

Тодруулбал Монгол Улсын ойн гавьяат ажилтан Д.Нэргүй захиралтай, “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн хамт олон бэлтгэн нийлүүлэгч байгууллагаар ажиллаж байна. Тус компнийн захирал, Ойн гавьяат ажилтан Д.Нэргүй гэхэд 44 жилийн хугацаанд 30 мянга гаруй га талбайг “Тужийн нарс”-аар ойжуулсан түүхэн гавьяатай нэгэн. Тэрээр хөдөлмөрийн гараагаа 1973 онд ой тарьж ургуулах, нөхөн сэргээх, хамгаалах ажлаар эхлүүлж байсан бол өдгөө 44 жил энэхүү ажилд хөлс хүч, оюун ухаанаа зориулан хөдөлмөрлөж яваа туршлагатай хүн. Түүний хөдөлмөрийн амжилтаас товч өгүүлбэл Тужийн нарсанд 30.0 мянга гаруй га талбайд ойжуулалт, 130 га талбайн нөхөн сэргээх ургалтанд туслах ажил гүйцэтгэжээ. Мөн 100 га талбайд ойн үрийн зурвас, 20 тн боргоцой боловсруулах цех, 2 га-ын мод үржүүлгийн газрыг тус тус байгуулан ажиллуулжээ. Түүнчлэн 40.0 сая ширхэг нарсны тарьц, суулгац ургуулж ойжуулалтын ажилд нийлүүлсэн байна. Бахархам амжилтын эзэн гавьяат бүсгүй ярихдаа:-“Манай компани 1999 оноос хойш 4505 га газрыг ойжуулсан байдаг. Сум сумдаар гаргасан нарийн тоо бий. Энэ тэрбум мод тарих хөдөлгөөнийг би маш зөв үйл гэж бодож байгаа. Маш их өгөөжтэй. Жишээ нь нэг мод тарьдаг хүн 2-ыг, 10 мод  тарьдаг хүн 20-ыг тарина. Тэгэхээр энэ бол хүнд маш их өгөөжтэй, зөв санаачилга гэж бодож байна. Манай компани ч түүчээлэн оролцохоор ажлаа эхлээд явж байна” хэмээв.

Холбоотой мэдээ