Товчхон
               

Дуучин Psy шинэ цомогтоо “BTS” хамтлагийн Suga-тай хамтарчээ

               
2022-04-28 0

Дуучин реппер Psy удахгүй гарах ес дэх бүрэн хэмжээний цомгийнхоо гол дууг алдарт “BTS” хамтлагийн Suga -тай хамтран продюсерлэсэн тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.

Suga мөн “That That” дууны үг, найруулга, найруулгыг бичихэд оролцсон гэж “P Nation” агентлагаас мэдээлсэн байна.

Энэ тухайгаа Suga хэлэхдээ, “Psy надаас олон насаар ах бөгөөд энэ бизнест ихээхэн нэр хүндтэй учраас эхэнэдээ маш их сандарч байлаа. Гэхдээ багаасаа харж ирсэн алдартантайгаа ажиллаж үзмээр санагдсан. Тиймээс дуу бичих үйл явц ч хөгжилтэй болж эхэлсэн. Бид нэг таалаараа дотно болсон мэт санагдаж байгаа. Хэрвээ тэр намайг дотны хүн гэж боддог бол энэ нь миний хувьд маш сайн хэрэг” хэмээжээ.

Харин Psy үүний хариуд, “Suga энэ салбарт залуу туршлагагүй хүн шиг санагддаггүй, тэр үнэхээр ажилдаа сайн. Мөн найз шиг л санагддаг. Насны ялгааг мэдрэхэд хэцүү байсан” хэмээв.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ