Товчхон
               

Британид “Миний хөрш Тоторо”-г тайзны бүтээл болгон толилуулна

               
2022-04-28 0

“Studio Ghibli”-ийн анимейшн болох “Миний хөрш Тоторо”-г аравдугаар сараас эхлэн Британийн “Royal Shakespeare” компаниас тайзны жүжиг болгон толилуулахаар болжээ.

Алдарт зохиолч Хаяо Миязакигийн 1988 онд найруулсан тус бүтээлийг Британийн жүжгийн зохиолч Том Мортон-Смит, найруулагч Фелим МакДермотт нарын удирдлага дор тайзны бүтээл болгох юм.

Аравдугаар сарын 8-нд Лондон хотын Барбикан төвд нээлтээ хийх “Миний хөрш Тоторо” киноны анхны тайзны хувилбар нь нээлтээ хийснээсээ хойш нэгдүгээр сарын 21 хүртэл тоглогдоно.

Уг кинонд Сацүки, Мэй гэх хоёр эгч дүүст болон гэр бүлд нь тохиолдох ид шидийн зүйлсийг өгүүлдэг. Киноны нэгэн дүр болох Тоторо нь дэлгэцээр гарсан даруйдаа олон сая шүтэн бишрэгчтэй болсон байдаг.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ